ДАРХАН-УУЛ: Ноос, ноолуур боловсруулах үйлдвэр барихаар санамж бичигт гарын үсэг зурав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан /МОНЦАМЭ/. Монгол-Итали улсын хамтарсан "Бэлфил" ХК Дархан хотод 100 хувь өөрсдийн хөрөнгөөр ноос, ноолуур боловсруулах үйлдвэр барихаар болжээ. Энэ хүрээнд тус компанийн удирдлагууд аймгийн Засаг даргатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр үйлдвэрийн бүсэд 8 га талбайд байгуулах аж. Энэ онд багтан зураг төсөв бэлэн болж, 2024 оны хавар үйлдвэрийн барилгын ажлаа эхлүүлэхээр төлөвлөжээ.
Уг үйлдвэрийг барьж
ашиглалтад орсноор аж ахуйн нэгжийн
орлогын албан татварын 45 хувь орон нутагт үлдэхээс гадна 200 гаруй ажлын байр
бий болох зэрэг олон талын ач холбогдолтой гэж талууд
онцолж байна.