Хагас жилийн мал тооллогод 40 мянга гаруй малчин өрх хамрагдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-05-31 11:08:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малын тоо толгойг хагас жилээр гаргах түүвэр судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг орон даяар эхлүүлээд байна.


Түүвэр судалгаагаар малын хорогдол, төллөлтийн явцыг хянаж, малчдад олгох нөхөн олговрын шаардагдах мэдээллийг цуглуулна гэдгийг ҮСХ-ноос мэдээллээ.


Энэ оны зургадугаар сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжлэх судалгаанд 21 аймгийн 330 сум болон нийслэлийн мал бүхий 6 дүүргийн 40 мянга гаруй өрх, ААН, байгууллагуудыг хамруулж байна.


Статистикийн тухай хуульд малын хагас жилийн тооллогыг түүвэр судалгааны аргаар, хуульд заасан хугацаанд явуулна хэмээн тусгасан байдаг. Энэ дагуу энэ оны хагас жилийн түүвэр судалгаагаар мэдээлэл цуглуулах ажлыг ийнхүү зохион байгуулж байна. 

Холбоотой мэдээ