Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-05-31 14:28:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 325 мянган төгрөг, харин хүүхэд, насанд хүрсэн хүн асарч байгаагаас үл хамааран асаргааны тэтгэмжийн хэмжээг 275 мянган төгрөг болгохоор тооцоолжээ.


Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэхэд 89.3 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой. Түүнчлэн хүнсний эрхийн бичиг, байнгын асаргаатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улирлын тэтгэмж, цалинтай ээж буюу 0-3 насны хүүхэд асарч байгаа эхчүүдийн тэтгэмж зэрэг мөнгөн дүнг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай халамжийн хөтөлбөрүүд байгаа аж.


Засгийн газраас төрийн халамж шаардлагатай зорилтот бүлэгт олгох дээрх халамжийн тэтгэмж, бусад тусламжийн хэмжээг төсвийн  нөхцөл боломжид тулгуурлан үе шаттайгаар нэмэх аж. 



Холбоотой мэдээ