ӨМНӨГОВЬ: Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-05-31 17:07:17

Даланзадгад /МОНЦАМЭ/. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Даланзадгад сумын төв цэцэрлэгт хүрээлэнгийн орчмын автозамын хөдөлгөөнийг хязгаарлана.

 

Аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/929 захирамжаар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор цэцэрлэгт хүрээлэн тойрсон автозамын хөдөлгөөнийг 10.00-15.00 цагийн хооронд түр хаахаар шийдвэрлэжээ.  

 

Мөн Даланзадгад сумын 6 дугаар баг болон Ажнай талбай дээр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан үйл ажиллагаанууд зохион байгуулах юм.

 

Баярт зориулан “Хүүхдэд ээлтэй Өмнөговь" өдөрлөг, төрийн байгууллагуудын хүүхдэд чиглэсэн нээлттэй үйлчилгээ, Хүүхдэд ээлтэй байгууллага шалгаруулах үйл ажиллагаа, 16 хүртэлх насны хүүхдийн гадаад пастортын захиалга авах үйлчилгээ, Нэгдүгээрт хүүхэд, найз байя, хайрлая, хамгаалья аяны нөлөөллийн арга хэмжээ, зөвлөгөө, флаш моб бүжиг, уран хөдөлгөөнт гимнастик, төрөлжсөн сургалтын байгууллагын танилцуулга, open mic, хүүхдийн баярын хүндэтгэлийн тоглолт, музейн нээлттэй үйлчилгээ, үндэсний бөхийн барилдаан, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, 100 буудалт даамын тэмцээн 4 насны ангиллаар, унадаг дугуйн уралдаан, шинээр төрсөн хүүхдэд хүндэтгэл үзүүлэх, 5 дугаар сургуулийн сурагч Б.Энэрэлийн бие даасан “Энэрэлийн урлан” үзэсгэлэн зэрэг үйл ажиллагаа зохион байгуулна. 

Холбоотой мэдээ