ХОВД: Дөрвөн чиглэлд зам хааж, хүүхдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-01 11:11:47

Жаргалант /МОНЦАМЭ/. "Хамтдаа хайрлая хамгаалъя" сэдэвт хүүхдийн баярын үйл ажиллагаа Ховд аймагт эхэллээ.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр 6.00-15.00 цаг хүртэлх хугацаанд 4 чиглэлд зам хааж, хүүхдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулж байна. 

Тодруулбал, "Хамтдаа хайрлая хамгаалъя" хүүхдийн баярын нээлт болон хүүхдэд зориулсан спорт, танин мэдэхүй, эрүүл мэнд, номтой нөхөрлөе, монгол наадгай гэх мэт 9 төрлийн өртөөчилсөн үйлчилгээ Ховд аймгийн төв талбайд өрнөж байна. Мөн "Баруун Монголын баясгалант ирээдүй" сэдвийн дор хүүхдүүд урлагийн үзүүлбэр сонирхууллаа. 

Хүүхэд бүхний хүсэн хүлээдэг баярын энэ өдөр бол зөвхөн хүүхэд багачуудын бус гэр бүлийн хамгийн чухал тэмдэглэлт өдөр.

Аймгийнхаа 18 хүртэлх насны 36800 орчим хүүхэд, 23500 гаруй өрх, гэр бүлд аймгийн удирдлагуудын зүгээс баярын мэндчилгээ дэвшүүлж,  хамгийн сайн сайхан бүхнийг хүслээ. 

Хүүхдийн баярын үйл ажиллагаа 13.00-21.00 цагт Хүүхдийн паркад үргэлжилнэ. "Паркаар аялцгаая" сэдэвт үйл ажиллагаа болон "Эрсдэлгүй зун- II" аяны нээлт зохион байгуулах бөгөөд урлагийн тоглолт, нөлөөллийн үйл ажиллагаа, АХА тэмцээн, хөгжөөнт тэмцээн гэх мэт олон олон сонирхолтой үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөжээ

 

 

Холбоотой мэдээ