Бичил уурхайчид нөхөн сэргээлт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-09-10 13:12:01

Баянхонгор аймгийн Жаргалант сум дахь Байдрагийн голын эх Мандалын бөөрөгийн зүүн салаанд алт олборлож байсан компаниуд нөхөн сэргээлт хийлгүй орхижээ.

Тус газрыг бичил уурхайн нөхөрлөлийн гишүүд гар аргаар хөрсийг нь тэгшилж бургас, алтан гагнуур, сонгино зэрэг нутгийн зэрлэг ургамлын үрээр биологийн нөхөн сэргээлт хийсэн байна.

АНУ-ын Азийн сангаас бичил уурхайн нөхөрлөлийг дэмжин санхүүжилт олгон тус ажлыг гүйцэтгэжээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ