Жүдочид хоорондоо өрсөлдөж, Г.Наранцэцэг медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тажикистаны нийслэл Душанбед эхэлсэн жүдо бөхийн Гранпри тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд манай хоёр бүсгүй ОУХМ Г.Наранцэцэг, Б. Баасанхүү нар хоорондоо хүрэл медалийн төлөө барилдлаа.
Тэд өнгөрсөн жил болон энэ жилийн Антальягийн "Их Дуулга"-д хоорондоо барилдаж ялалт, ялагдлын харьцаа 1:1 болоод байв.
IJF-гийн цуврал тэмцээнд тэдний хайнаа хагалах гурав дахь
уулзалтад Г.Наранцэцэг нэмэлт цагт цэвэр ялснаар Гранпри ангиллаас анхны
медалиа зүүжээ.