Эрдэс бүтээгдэхүүний экспорт 52 хувийн гүйцэтгэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-06-06 09:50:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 52 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 65.9, зэсийн баяжмал 45.1, төмөр 26.5, алт 28.3, газрын тос 30.6, цайр 83.6, хайлуур жонш 84.1 хувь байна. 


Тавдугаар сарын 26-аас зургаадугаар сарын нэгний өдрүүдэд нүүрс экспортын 9,083 автомашин, 950 чингэлэг тээвэр, 1,013 AGV тээвэр хийжээ. Мөн хугацаанд 1,134.0 мян.тн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 107 хувиар нэмэгдсэн байна. Оны эхнээс 24,049.4 мян.тн нүүрс гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 18,194.5 мян.тн-оор буюу 3 дахин өссөнийг УУХҮЯ мэдээлэв.


Харин 384 автомашин, 224 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 630.2 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 хувиар өсжээ.


Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 27 автомашин, 1,830 чингэлэг тээвэр хил нэвтэрчээ. Оны эхнээс нийт 2,232.6 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 56 хувиар өсөв. Тайлант 7 хоногт 130.8 мян.тн төмрийн хүдэр, баяжмал хилээр гарчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын нэгний өдрийн байдлаар 5.67 тонн алт худалдан авсан байна.

 

Холбоотой мэдээ