ХӨВСГӨЛ: Тарвага сэргээн нутагшуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас Жаргалант суманд тарвага сэргээн нутагшуулах ажлыг хийв.
Жаргалант сумын Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлын ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогоос санхүүжилтийг гаргаж Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас 50 бодгаль тарвагыг Жаргалант суманд сэргээн нутагшуулах ажлыг ан амьтны мэргэжлийн байгууллага болох "Агнуурын менежментийн төв" төрийн бус байгууллагатай щ хамтран хийсэн байна.
Энэ үеэр Зооноз өвчин судлалын төв тарваган тахлын түргэвчилсэн тестээр шинжилгээ авч ямар нэгэн өвчлөлгүйг тогтоосон байна.
Тарвага нь цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх зэрэгт чухал үр нөлөөтэй амьтан учир бүс нутгийн биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад ихээхэн ач холбогдолтой ажээ.