ОРХОН: “Далд хүчирхийллийг ил болгоё” аяныг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-06-06 17:05:15
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр/МОНЦАМЭ/Баян-Өндөр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан гэмт хэргийн гаралтыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг багасгах зорилгоор алд хүчирхийллийг ил болгоё" аяныг хэрэгжүүлж байна.

Аяны хүрээнд мэргэжлийн сэтгэл зүйчидтэй хамтран төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтнуудад "Хамгийн чухал нь гэр бүл" сэдэвт сургалт зохион байгуулж байна.

Эхний сургалтад Хот тохижуулах газрын 120 гаруй ажилтан хамрагдсан бол өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн 40 гаруй албан хаагч хамрагдлаа.

Сургалтад сэтгэл зүйч Д.Отгонжаргал, Д.Мөнхмаа нар Хувь хүний сэтгэл зүйн эрүүл мэнд, “Гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжилд эцэг, эхийн оролцоо гэсэн сэдвээр зөвлөгөө, лекц хийсэн юм.

Энэ сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх тус сургалтад “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК, “Эрдэнэт ус, ДТС” ОНӨХК, ОБГ-ын алба хаагчид хамрагдана.

 

Холбоотой мэдээ