Турк улсыг ЕХ-нд элсүүлэх тухай яриа хэлэлцээг урагшлуулахыг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган лхагва гарагт Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишельтэй утсаар ярих үеэрээ Турк улсыг Европын Холбоонд /ЕХ/ элсүүлэх тухай яриа хэлэлцээг урагшлуулах шаардлагатай байгааг онцолжээ.
“Европын хувьд стратегийн
ач холбогдол бүхий Турк улсыг ЕХ-нд бүрэн эрхт
гишүүнээр элсүүлэх чиглэлээр тодорхой,
бодитой хөтөлбөр бүхий яриа хэлэлцээг бүх түвшинд өргөжүүлэх шаардлагатай”
гэж Р.Эрдоган хэлсэн байна.
Түүнчлэн Анкара,
Брюссель хоорондын гаалийн холбооны
хэлэлцээрийг шинэчлэх, Турк иргэдийг ЕХ-нд визгүй зорчих боломжоор хангах, мөн шилжин суурьших асуудлыг зохицуулах, терроризмтой тэмцэх асуудлаар хоёр талын
хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал болохыг Туркийн төрийн тэргүүн онцлон тэмдэглэжээ.
Турк улс нь ЕХ-нд элсэх тухай яриа хэлэлцээг 2005
онд эхлүүлсэн хэдий ч 2016
онд болсон төрийн эргэлт
хийх оролдлогын дараа Р.Эрдоганы зарласан онц
байдал удаан үргэлжилснээс хойш уг
хэлэлцээ хэдэн жилийн турш зогсонги байдалд ороод байгаа юм.