ДАРХАН-УУЛ: Зарлан мэдээллийн дуут дохиогоор заасан талбайд иргэд цугларна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-06-08 11:53:10

Дархан /МОНЦАМЭ/. Стратегийн команд штабын сургуулийн хүрээнд өнөөдөр 16.00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна. Улсын хэмжээнд зохион байгуулж буй “Газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “Онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна.




Дадлага сургуульд Дархан-Уул аймгаас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, төрийн байгууллагуудын удирдлага, албан хаагч, гамшгаас хамгаалах алба, Онцгой комиссын нийт 162 албан хаагчтай ослын удирдлагын хариу арга хэмжээний баг ажиллаж, газар хөдлөлтийн гамшгийн үеийн өгөгдсөн цагийн байдал дээр ажиллаж байна.




Энэ хүрээнд өнөөдөр 16.00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна. Дуут дохионы үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, сум, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуульд хамрагдаж заагдсан аюулгүй талбайд цугларах аж.



Дархан сумын иргэн дадлага, сургуулийн үеэр дуут дохиогоор барилга байгууламжаас гарч аюулгүй талбайд очин, өөрийн аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын газраас зөвлөж байна.

1-р баг Наадмын талбай

2-р баг Наадмын талбай

3-р баг Наадмын талбай

4-р баг 18-р сургуулийн талбай

5-р баг 15-р сургуулийн талбай

5-р баг, Өргөө баг МСҮТ-ийн талбай

6-р баг, 7-р баг 1-р сургуулийн талбай

7-р баг Биржийн хойд талбай

8-р баг ГХБХБГ-ын зүүн толгой

9-р баг 17-р сургууль

9-р баг 17-р сургуулийн Б байр

10-р баг Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн Хүүхэд гэр бүл залуучуудын төв

11-р баг, 13-р хороолол Дархан зочид буудал

16-р баг Дархан 50 цогцолбор

12-р баг 9-р сургуулийн талбай

13-р баг Дархан Өргөө политехникийн коллеж

15-р баг ШУТИС-ийн талбай

14-р баг Хуучин хороолол Од сургуулийн Б байр

16-р баг Од сургуулийн А байр

14-р баг 2 хороолол Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн Хөлбөмбөгийн талбай

5.8-р баг Жигүүр сургуулийн талбай

Малчин баг Сэлэнгэ гарах зам дагуу Содмонгол ШТС -ын баруун талд цуглах ажээ.

Холбоотой мэдээ