СЭЛЭНГЭ: Паражүдо бөхийн тамирчид Азийн наадамд оролцох эрх авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-08 17:10:32

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Паражүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс Сэлэнгэ аймгийн баг тамирчид Азийн наадамд оролцох эрхээ авчээ.

 

Энэ сарын 3-4-ний өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод болсон Пара жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилтай боллоо.

 

Тус тэмцээнд Сэлэнгэ аймгийн тамирчид амжилт дүүрэн оролцож, 57 кг жинд Б.Мэндбаяр алт, +70 кг жинд Н.Алтанцэцэг алт, 73 кг жинд Б.Наранбаатар мөнгө, -90 кг жинд Л.Зоригтбаатар мөнгөн медаль хүртсэн аж.

 

Ингээд багийн дүнгээр дэд байрт шалгарч ирэх 10 дугаар сард БНХАУ-д болох Азийн наадамд оролцох эрх авсан байна.

 

+70 кг жингийн алтан медальт тамирчин Н.Алтанцэцэг нь ОУХМ, 2014 оны Инчоны наадмын аварга, 2018 оны Индонезийн наадмын хүрэл, 2019 оны дэлхийн аваргын шагналт 5-р байр, Токио-2020 зуны олимпын наадмын шагналт 5-р байрын шагналт, туршлагатай тамирчин юм.


Харин 57 кг жингийн Б.Мэндбаяр 2022 оны бүх ард түмний спартикиадын алт, 73 кг жингийн Б.Наранбаатар 2022 оны аймгийн аваргын хүрэл, -90 кг жингийн Л.Зоригтбаатар спортын мастер цол зэрэгтэй тамирчид юм.

 

Холбоотой мэдээ