"Эко гэр бүл"-ийнхэн хашаандаа 108 төрлийн цэцэг, ногоо, жимс тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Баянхан”-ы 4-р багийн иргэн П.Амарсанаагийн гэр бүл Сүхбаатар сумын “Эко гэр бүл"-ийн батламж гардан авлаа.
Сэлэнгэ аймагт “Ногоон Сэлэнгэ” дэд хөтөлбөр 2012-2016 онуудад хэрэгжиж байгаа. Эл хөтөлбөрийн хүрээнд сүүлийн жилүүдэд хотоо, сумаа, байгууллагаа, гэр орчноо ногоон байгууламж болгох олон төрөлт ажил арга хэмжээнүүд аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа юм. Энэхүү “Ногоон Сэлэнгэ” хөтөлбөр, “Сүхбаатар-Ногоон бүс” дэд хөтөлбөрийн хүрээнд сумын хэмжээнд ногоон байгууламж, гадна тохижилтоороо үлгэр жишээ болсон Сүхбаатар сумын “Баянхан”-ы 4-р багийн иргэн П.Амарсанаагийн гэр бүлд Сүхбаатар сумын “Эко гэр бүл"-ийн батламжийг сумын ЗДТГ-ын дарга Д.Энхзаяа гардуулан өглөө.
Иргэн П.Амарсанаа 1996 оноос эхэлж хашаандаа ногоон байгууламж бий болгож эхэлжээ. Тэрээр хашаандаа 108 төрлийн сортын цэцэг, олон төрлийн нарийн ногоо, жимсний болон гоёлын мод бут тарьсан байна. Хашаагаар нь оруут л хөдөлмөрийн үр шим нүднээ илхэн харагдах эднийхээр ирж туршлага солилцох, төрөл бүрийн цэцгийн үр үрсэлгээ авч, байгууллага, гэр хашааныхаа гадна талбайг эко тохижилттой болгох хүмүүсийн цуваа тасардаггүй хэмээн цэцэгчин бүсгүй маань хэллээ. Олон төрлийн өнгөтэй, гоёмсог дэлбээгээрээ хүний сэтгэлийг өөрийн эрхгүй татдаг мандарваа цэцгийн олон төрлийн сорт эдний хашаанд ургаж байгаа ажээ.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг