ДОРНОД: Аялагчид нэг цагийн дотор хувцсаа угааж, хатааж, индүүдээд замд гарах боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төв Хэрлэн
сумын зургаадугаар баг 70-р байрны В1 давхарт “Өөртөө үйлчлэх угаалгын газар” шинээр
ажиллаж эхэллээ. Гэрийнхээ угаалгын машинаар угаах боломжгүй овор хэмжээ ихтэй
зүйлээ энд угааж болохоос гадна Чойбалсан хотод түр саатаж буй аялагчид нэг цагийн дотор хувцсаа угааж, хатааж, индүүдээд замд гарах боломжтой.
Нэг хос пүүз эсвэл зургаан хос байсан ч ялгаагүй зориулалтын сойтогтой угаалгын
машинд 13 мянгаар угааж, 13 мянгаар хатаагаад өмсөж болох аж.
Сумдаас том овор хэмжээтэй зүйлээ
угаалгахаар хандахаас гадна аялагч амрагчид сүүлийн өдрүүдэд олноор үйлчлүүлж
байна гэв.
Хар хувцас гялалзуулагч, бусад өнгийн
хувцасны өнгө сэргээгч, будаг түгжигчтэй угаалгын бодисыг тухайн үйлчилгээний
газраас худалдан аваарай.
“Өөртөө үйлчлэх угаалгын газар”-ын 30
кг-ын угаалгын машинаар хөнжил, хөшиг, аяны хөнжил, орны бүтээлэг гэхчлэн энгийн угаалгын
машинд багтахгүй зүйлээс гадна 50-60 ширхэг хувцас, 7-9
ширхэг куртик угааж болох юм. Угаалгыг ширхгээр тооцож үнэлдэг бол тус
төв машины багтаамжаар
тооцож байна.
Өдөр бүр 08.00-00.20 цаг хүртэл ажиллаж буй
“Өөртөө үйлчлэх угаалгын газар”-тай 91916818 дугаарын утсаар холбогдоорой.