БАЯНХОНГОР: Сумдын баяр наадмын тов гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-21 14:20:25

Баянхонгор /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын тухай хуульд "Аймаг, сумын баяр наадмыг 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд, Улсын баяр наадмыг 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд Улс, орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ" гэж заасан. Үүний дагуу аймгийн Баяр наадам зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж, аймгийн наадмын товын хүрээнд бэлтгэл ажлыг төлөвлөлөө.


Энэ жил 100 жилийн тэгш ой нь тохиож буй Баянхонгор аймгийн таван сумын баяр наадмын товыг аймгийн Засаг даргын захирамжаар тогтоогоод байна.


-Аймгийн баяр наадам 2023 оны 7 дугаар сарын 10, 11

-Баян-Өндөр сумын 100 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 19, 20, 21

-Бөмбөгөр, Эрдэнэцогт, Галуут сумын 100 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 21, 22, 23

-Хүрээмарал сумын 100 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 28, 29, 30

усад сумын баяр наадмыг 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр тус тус тогтжээ.

Холбоотой мэдээ