ТӨВ: Хаврын мод тарилтаар 389659 ширхэг мод бут, сөөг тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-06-27 09:50:57

Зуунмод /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ оны хаврын мод тарилтыг Ногоон сэргэлт - Ногоон Төв аймаг уриан дор тус аймгийн 27 суманд 389.659 ширхэг мод бут, сөөг тарьжээ.

 

Мөн 1579 өрх хашаандаа 59151 мод бут, сөөг тарьсан байна. 

Сумын төвийн цэцэрлэгт хүрээлэн болон аж ахуйн нэгж байгууллагын хашаанд 42852 ширхэг мод бут, сөөг тарьж, ногоон байгууламжийн талбай 34 га талбайгаар нэмэгдсэн.


Зүлэгжүүлсэн талбай 18590 м.кв, цэцгийн мандлыг 2371 м.кв-аар нэмэгдүүлсэн байна.


Хамгаалалтын зурваст 45.32 га талбайд 77150 мод, бут тарьсан.


Ойжуулалтын чиглэлээр 70.64 га талбайд 96350 мод тарьсан байна.

Холбоотой мэдээ