ОРХОН: ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг 12 сая төгрөгөөр урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-06-27 15:16:46
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас ЭЕШ-д 800 оноо авсан 12 сурагчийг тус бүр нэг сая төгрөг, тэднийг шалгалтад бэлдсэн багш тус бүрийг 500 мянган төгрөгөөр урамшууллаа.


Мөн улсын чанартай олимпиадад амжилт үзүүлсэн багш, сурагчдыг шагнаж урамшуулсан юм. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ш.Ганболд, БШУГ-ын дарга О.Ариунгэрэлт нар гардуулан өглөө. 


Орхон аймагт 3440 хүүхэд 10 судлагдахуунаар Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн. Эдгээр хүүхдээс орос хэлний хичээлээр 5, математик 2, монгол хэл 2, нийгмийн ухаан 1, физик 1, газарзүйн хичээлээр нэг хүүхэд 800 оноо авчээ.


Орхон аймаг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн ЭЕШ-ын анхны онооны дундаж үзүүлэлтээр англи хэл, химийн  хичээлээр I байрт, нийт дүнгээр VII байрт эрэмбэлэгдэж байна.

 


Холбоотой мэдээ