ХОВД: Баяр наадмын хөтөлбөр гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн баяр наадмын үйл ажиллагаа 7 дугаар сарын 8-нд эхэлж, тусгай хөтөлбөрийн дагуу 7 дугаар сарын 11-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Тулгар
төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар
тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их
баяр наадмыг Ховд аймагт зохион байгуулахтай холбогдуулан хөтөлбөр
гаргажээ.
Тодруулбал, "Дээлтэй Монгол-2023" үндэсний
хувцасны гоёл наадам, үзэсгэлэн худалдааг 7 дугаар сарын 8-нд Ард Аюушийн
талбайд зохион байгуулна.
7
дугаар сарын 9-нд урианхай сурын харваа,
хүүхдийн сурын харваа, Галдан бошигт хаан болон Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөх
ёслол, төрийн албан хаагчдын тангараг өргөх ёслол, баярын хурал, хүндэтгэлийн
тоглолт болно.
Харин 7 дугаар сарын 10-нд
азарга, соёолон, жороо, хязаалан, шүдлэн насны морины уралдаан, үндэсний
шагайн харваа, сурын харваа, төрийн дээд шагнал гардуулах ёслол, үндэсний их
баяр наадмын нээлт, бөхийн барилдаан (1-4 даваа) болох юм.
Мөн
7 дугаар сарын 11-нд хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, шагай болон
сурын харваа, бөхийн барилдаан үргэлжилж, шилдэг оролцогчдыг шалгаруулан шагнаж
урамшуулах бөгөөд баяр наадмын хаалтын үйл ажиллагаа, "Баярын үдэш" цэнгүүн
зохион байгуулахаар төлөвлөжээ.
Баяр наадмын өдрүүдэд иргэдийг хоггүй цэвэрхэн наадахыг мэргэжлийн байгууллагууд уриаллаа.