СЭЛЭНГЭ: Зүүнхараагийн чиглэлд нэмэлт суудлын галт тэрэг зорчиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-07-10 18:05:41

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой комиссоос УБТЗ-ын захиргаанд хүсэлт гаргасны дагуу энэ сарын 10-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Зүүнхараа, Зүүнхараа-Улаанбаатарын чиглэлд нэмэлт суудлын галт тэрэг явж эхлээд байна.


Дээрх галт тэрэг Зүүнхараагаас 07.38 цагт гарч, Улаанбаатарт 12.03 цагт очно.


Харин Улаанбаатараас 17.5 цагт гарч, Зүүнхараад 21.46 цагт очно. 

Холбоотой мэдээ