Зам тээврийн ослын 251 дуудлага бүртгэгджээ

Монголын мэдээ | Хууль
gantuya@montsame.mn
2016-09-14 12:19:05

Замын цагдаагийн газрын ЖШУХ-т өчигдөр зам тээврийн ослын 251 дуудлага бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч, 24 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. 

Зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд өртсөн бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочийг илрүүлжээ. 

Ослын хувьд, Баянзүрх дүүргийн нутаг Хонхорын замд H.Accent маркийн авто машины жолооч Б нь T.Prius маркийн А жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 26 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирч 29 настай эрэгтэй Х нарын 4 хүн гэмтсэн.

Орон нутагт, Архангай аймгийн Өндөр Улаан сум, Донгой багийн төвөөс зүүн зүгт 5 км-т Istana маркийн авто машины жолооч С нь улсын дугааргүй Мустанг-5 маркийн Б жолоочтой мотоцикльтой мөргөлдөж  жолооч 37 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирч 1 хүн гэмтсэн байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ