СҮХБААТАР: “Миний аав адуучин” дууны гэрэлт хөшөө сүндэрлэлээ

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2023-07-31 09:11:49

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Хөгжмийн зохиолч Намсрай овогтой С.Цоггэрэлийн хөгжим, Ш.Агваан-Осорын шүлэг “Миний аав адуучин” дууны гэрэлт хөшөө Баруун-Уртад сүндэрлэлээ.


Миний аав адуучин хүн

Миний аав дуучин хүн хэмээх 50 гаруй жилийн түүхтэй, Монгол түмний хайртай уг дуу өдгөө ч олон түмний дунд эгшиглэсэн хэвээр байдаг.


Нэрт хөгжмийн зохиолчийн гэгээн дурсгалд зориулсан энэхүү дууны гэрэлт хөшөөг түүний хүү Ц.Төмөрчөдөр санаачлан "Их Модун" ХХК өөрийн хөрөнгөөр бүтээж, Жаахан шарга театрын үүдэнд залжээ. Хөшөөний нээлтэд аймаг, сумын удирдлагууд болон хөгжмийн зохиолчийн гэр бүлийнхэн, найз нөхөд, мөн Жаахан шарга театрын уран бүтээлчид оролцсон байна.