Газрын тос олборлолт 611.6 тэрбум төгрөгөөр өсжээ
ТОЙМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2023 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 13.2 их наяд төгрөг болжээ.
Энэ нь 2022 оны мөн үеэс 4.6 (54.2 %) их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт.
Үүнд:
- Уул уурхай олборлолт 3.7 (67.3 %) их наяд төгрөг,
- боловсруулах үйлдвэрлэл 691.0 (31.3 %) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ.
Аж үйлдвэрийн олборлох (Уул уурхай) салбарын нийт үйлдвэрлэл 2023 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 9.2 их наяд төгрөг болсон байх Энэ тоон үзүүлэлт нь 2022 оны мөн үеэс 3.7 (67.3 %) их наяд төгрөгөөр өсжээ. Ийм тоон үзүүлэлт гарахад:
- чулуун болон хүрэн нүүрс олборлолт 2. 5 (3.7 дахин) их наяд төгрөгөөр,
- газрын тос олборлолт 611.6 (27 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байх юм.
Аж үйлдвэрийн
олборлох салбарт:
- зэсийн баяжмал,
- хүрэн нүүрс,
- хайлуур жоншны
баяжмал,
- мөнгөний баяжмал,
- газрын тос, чулуун
нүүрс,
- баяжуулсан нүүрсний
биет хэмжээ 27.3 хувиас 32.8 дахин өсжээ.
Харин хайлуур жонш,
цайрын баяжмал, цэвэршүүлээгүй алт, төмрийн хүдэр 2022 оны мөн үеэс
5.6-51.4 хувиар буурсан байна.
Боловсруулах аж
үйлдвэрийн салбарт:
- гурил,
- цэвэр спирт,
- шингэн сүү,
- цемент,
- металл бэлдэц,
- малын мах зэрэг гол
нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 4.7хувиас 2.9 дахин өсжээ.
Катодын зэс, 99
хувь, ус, ундаа жүүс, янжуур тамхи, самнасан ноолуур, цагаан архи, шохой, нүүрсэн
шахмал түлш, ноолууран сүлжмэл эдлэл, амны хаалт зэрэг гол нэр төрлийн
бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.4-62.2 хувиар буурчээ.
Аж үйлдвэрийн
олборлох (Уул уурхай) салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2023 оны эхний хагас
жилд урьдчилсан гүйцэтгэлээр 21.6 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2022 оны мөн
үеэс 10.0 (86.0 %) их наяд төгрөгөөр өссөн тоон үзүүлэлт юм байна. Үүнд:
- уул уурхай,
- олборлолтын салбарын борлуулалт 8.7 (2.1 дахин) их наяд төгрөгөөр, боловсруулах салбарын борлуулалт 1.1 (39.2) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Аж үйлдвэрийн олборлох
салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2022 оны мөн үеэс 8.7 (2.1 дахин) их наяд
төгрөгөөр өсөхөд:
- нүүрс олборлолтын салбарын борлуулалт 7.4 (4.8 дахин ) их наяд төгрөгөөр,
- металлын хүдэр олборлолт 543.3 (9.2) тэрбум төгрөгөөр өссөн нь гол нөлөө үзүүлсэн байна.
Гадаад зах зээлд
2023 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 15.4 их наяд төгрөгийн
борлуулалт хийсний 14.8 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт
байна. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтыг тодруулбал:
- нүүрс олборлолтын салбар 58.7 хувийг,
- металлын хүдэр
олборлолтын салбар 36.0 хувийг,
- газрын тос олборлолтын салбар 4. 2 хувийг,
- бусад ашигт малтмал олборлолтын салбар 1. 1
хувийг эзэлсэн байна.
Аж үйлдвэрийн
салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) 2023 оны 6 дугаар
сард 285.3 (2015=100) болж, 2022 оны мөн үеэс 87.2 хувиар өссөн гэж Үндэсний
статисткийн хороо мэдээлжээ.