Есдүгээр сарын 15-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-09-15 08:48:56

09.00 цагт ШУА-ын Хүрээлэнгүүдийн нэгдүгээр байранд Монголын төр нийгмийн томоохон зүтгэлэн, монгол төрийн сайд, түүхч А.Амарын мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ.

09.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөл дээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч, Дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт эхэлнэ.

09:30 цагт БСШУСЯ-нд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд орон тооны бус салбар зөвлөл болон “Улсын нэр томьёоны комисс”-ыг сэргээн байгуулах талаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 20 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ Дуурь, бүжгийн эрдмийн театрт болно.

10.00 цагт ЭМЯ-ны замын эсрэг талд байрлах Олон улсын худалдааны төвийн 13 давхарт АИФО олон улсын байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенцийн хэрэгжилт, Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагын талаар чөлөөт ярилцлага хийнэ.

11.00 цагт Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан "Алдар гавъяаны замнал” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээлтээ хийнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д АН-ыг үүсгэн байгуулагчдын холбооноос намынхаа Үндэсний зөвлөлдөх хороог татан буулган талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос мэдэгдэл хийнэ.

14.00 цагт "Юмжаагийн Цэдэнбал 100 жил, амьдралын 100 хором" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Гамма галерейд болно.

Холбоотой мэдээ