С.Нэшийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй этгээд тэнсэн харгалзах ялтай байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-09-15 09:54:18

ЛОНДОН. /CrossCountry/. Монголд Их Британийн парапланы нисгэгч Стив Нэшийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт холбоотой нэгэн этгээдийг баривчилжээ.

Монголын ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч лхагва гарагт мэдэгдсэнээр, Их Британийн жуулчныг хөнөөсөн хэрэгт нэгэн этгээдийг сэжигтнээр татан баривчилсан байна. Азийн далайд гарцгүй энэ улсад жуулчдад халдсан хэрэг бараг гарч байгаагүй юм.

31 настай Т гэгчээс 400 доллар болон С.Нэшийн гадаад паспорт олджээ. Хохирогч С.Нэш парапланаар дэлхийгээр аялах зорилгоо биелүүлэхийн тулд Монголд ирээд байсан билээ.

Хэвлэлийн төлөөлөгч Б.Баатархүү мэдэгдэхдээ “53 настай С.Нэшийн цээжин тус газар нь хутгалсны улмаас тэрбээр цус алдан нас барсан” гэв. С.Нэшийн цогцос энэ сарын 1-нд Монголын төвийн нутгийн Архангай аймагт олдсон байна.

Сэжигтэн 2016 онд хулгайн хэргээр тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байжээ.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ