Олон улсын Улаан загалмайн хороотой цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-08-10 12:03:17
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Олон улсын Улаан загалмайн хороо (ОУУЗХ)-ны Бээжин дэх Зүүн Азийн бүсийн Төлөөлөгчийн газрын дэд захирал Борис Келечевичийг 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч уулзав.


Дэд сайд Г.Амартүвшин Монгол Улсын Засгийн газар ОУУЗХ-той хөгжүүлж буй хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглээд, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн гэрээний хэрэгжилтийг үнэлэх судалгааг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлэв.


Бүсийн дэд захирал Б.Келечевич Монгол Улсын Засгийн газар болон Монгол Улсын Улаан загалмай нийгэмлэгтэй ойр ажиллаж ирснийг сайшаан тэмдэглэж, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар Талууд санал солилцов.

Холбоотой мэдээ