БАЯН-ӨЛГИЙ: Төгсөлтийн ойгоороо бүтээлч ажил хийдэг уламжлал тогтож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-08-15 07:20:45

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт ерөнхий боловсролын сургууль төгсөгчид төгсөлтийн ойгоороо орон нутагт бүтээлч ажил хийдэг уламжлал тогтож байна.


Тухайлбал, аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 2003 оны төгсөгчид өнгөрсөн сард бүрэн дунд сургууль төгссөний 20 жилийн ойн баяраараа Өлгий сумын нэгэн гудамжийг 250 орчим сая төгрөгөөр гэрэлт гудамж болгон тохижуулсан. Тус гудамж нь аймгийн төвийн иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг нэгэн газар болж олны талархлыг хүлээж байгаа.


Тэгвэл 1983 оны төгсөгчид  саяхан 40 жилийн ойн баяраа тохиолдуулан аймгийн Орон нутаг судлах музейн урд байгаа талбайг зүлэгжүүлэн тохижуулж, гацуур мод тарьсан байна.    


Энэхүү ажил нь дараагийн жилүүдэд төгсөлтийн ойгоо тэмдэглэх төгсөгчдөд үлгэр дуурайлал үзүүлэх, аймгийнхаа түүх, соёлын өв, үндэстэн ястны өвөрмөц онцлогийг гадаад, дотоодод сурталчлан таниулж буй Музейн үзэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилготой байсан гэдгийг зохион байгуулагчид онцлов. 

Холбоотой мэдээ