СҮХБАААТР: Багш нарт хичээлийн шинэ жилийн эхэнд зөөврийн компьтер олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-08-18 09:47:07

Баруун-Урт /МОНЦАМЭ/.  Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нэг томоохон ажил бол багш нараа бүрэн комьютержуулах явдал юм. Улмаар 2023 онд боловсролын салбартаа 1,8 тэрбумын хөрөнгө оруулалт хийж, СӨБ, ЕБС-ийн 600 гаруй багшийг сүүлийн үеийн үзүүлэлт бүхий зөөврийн компьютероор хангахад бэлэн болжээ. Компьютерийг хичээлийн шинэ жилийн эхэнд гардуулах юм байна.  

 

"Ингэснээр багш нарын ажиллах нөхцөл бүрдэж, ажлын бүтээмж дээшилж, цахим орчны үйл ажиллагаа болон хичээлийн бэлтгэл ажилд ямар нэг бэрхшээл үүсэхгүй  гэдгийг онцолж байна. Цаашлаад сургалтын чанарт ч эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна. Багш нар маань шинэ хичээлийн жилээ урамтай сайхнаар эхлүүлэхээр боллоо. Боловсролын салбараа байнга дэмждэг аймаг, сумын ИТХ, Засаг дарга нартаа талархал илэрхийлье" хэмээн аймгийн БШУГ-ын дарга Л.Байгалмаа хэллээ. 

Холбоотой мэдээ