Монгол Улс, ОХУ-ын Иргэний нисэхийн удирдах байгууллагууд хооронд протокол байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын Иргэний нисэхийн удирдах байгууллагууд хооронд протокол байгууллаа.
Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хооронд Агаарын харилцааны тухай хэлэлцээр 1997 онд анх байгуулснаас хойш хоёр улсын Иргэний нисэхийн байгууллагууд хооронд байгуулсан баримт бичгүүдэд нислэг үйлдэх давтамж, багтаамж зэргийг тусгаагүй бол энэ протоколд зорчигч тээврийн нислэг аливаа агаарын хөлгийн багтаамжийн хязгаарлалтгүй 7 хоногт 7 давтамжтай, харин ачаа тээврийн нислэгт аливаа хязгаарлалт тавихгүй байхаар тусгажээ.
Мөн 1997 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хоёр улсын Иргэний
нисэхийн байгууллагууд хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт
тохиролцсон маршрут тус бүрд тал бүрээс нэг агаарын тээвэрлэгч нислэг үйлдэхээр
тохирсон байдаг. Энэ нь ОХУ-ын Москва, Эрхүү, Улаан-Үд чиглэлд бусад агаарын
тээвэрлэгч нислэг үйлдэх боломжийг хязгаарлаад байв. Харин энэ протоколыг
байгуулснаар ОХУ-ын чиглэлд олон тооны агаарын тээвэрлэгч нислэг үйлдэх боломж
бүрдэж байгаа аж.
Протокол хүчин төгөлдөр болсноор хоёр талын агаарын
тээвэрлэгчид дараах чиглэлд нислэг үйлдэх боломжтой. Тодруулбал,
1.Оросын Холбооны Улсаас томилогдсон агаарын тээвэрлэгчид
дараах маршрутаар нислэг үйлдэх эрхтэй.
ОХУ
дахь цэгүүд |
Дундын
цэгүүд |
Монгол Улс
дахь цэгүүд |
Чанадын
цэгүүд |
ОХУ-ын
нутаг дэвсгэр дээрх ду рын цэг |
Гуравдагч
улс дахь цэгүүд |
Улаанбаатар,
Чойбалсан, Өлгий, Улаангом |
Сөүл,
Бээжин |
2.Монгол Улсаас томилогдсон агаарын тээвэрлэгчид дараах маршрутаар нислэг үйлдэх эрхтэй.
ОХУ дахь цэгүүд |
Дундын цэгүүд |
Монгол Улс дахь цэгүүд |
Чанадын цэгүүд |
Москва, Эрхүү, Екатеринбург, Чита, Улаан-үд Новосибирск, Кызыл |
Гуравдагч улс дахь цэгүүд |
Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх дурын цэг |
Истанбул, Берлин, Майн дахь Франкфурт, Лондон, Прага, Мюнхен |