Швед бүсгүйчүүд дөрөв дэх удаагаа хүрэл медаль хүртлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БРИСБЕН. /АВС/. Австрали ба Шинэ Зеландад болж буй эмэгтэйчүүдийн
хөлбөмбөгийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолт бямба гарагт Австралийн Брисбен хотын “Лэнг
Парк” цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Тоглолтын 30 дахь минутанд Шведийн довтлогч Фридолина Рольфё
11 м-ийн цохилтыг амжилттай гүйцэтгэснээр тооны харьцааг 1:0 болгов. Улмаар мөн
багийн довтлогч Косоваре Асслани хоёрдахь гоолыг оруулснаар швед бүсгүйчүүд илт давамгайлж эхэллээ.
Тоглолтод Шведийн шигшээ баг талбайн эзэн Австралийн багийг
2:0 харьцаагаар буулган авснаар 4 дэх удаагаа /1991, 2011, 2019 онууд/ ДАШТ-ий
хүрэл медаль хүртлээ. Өмнө нь швед бүсгүйчүүд 2003 онд ДАШТ-ий мөнгөн медалийн эзэн
болж байв.
Харин Австралийн эмэгтэйчүүдийн шигшээ баг өмнө нь 2007,
2011, 2015 онуудад шилдэг наймд гурван удаа шалгарч байсан бөгөөд энэ удаагийн
ДАШТ-нд шөвгийн дөрөвт үлдэж амжилтаа ахиуллаа.