ӨНӨӨДӨР: "Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” эрдэм шинжилгээний хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-23 07:47:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм. 


9.00 цагт: Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь”олон улсын эрдэм шинжилгээний хурал Новотел зочид буудлын хурлын танхимд болно. Утас: 89647777


9.00 цагт: Pearson English англи хэлний хөтөлбөр энэ жилээс улсын ЕБС-ийн V-VI дугаар ангид хэрэгжих тул улсын бүх ЕБС-ийн англи хэлний багш нарын сургалт Эрдэм тауэрт эхэлнэ. Утас: 94999598


11.30 цагт: "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-иас төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх "Смарт кар төсөл"-ийн сонгон шалгаруулалтад шалгарсан гүйцэтгэгч хувийн хэвшлийн компанитай Хангарьд ордонд гэрээнд гарын үсэг зурна. Утас: 7777-0002, 88114055


19.30 цагт: Улаанбаатар хотноо эхлээд буй "UB Festival Orchestra" наадмын ээлжит тоглолт Улсын филорманийн концертын танхимд болно. 


20.00 цагт: "Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадмын хаалт Сүхбаатарын талбайд болно


-Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.


-Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 өнөөдөр Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборт үргэлжилнэ.


-Азийн физикийн олимпиадын хүрээнд зохион байгуулж буй физикийн багш нарын үндэсний сургалт, зөвлөгөөн CORPORATE зочид буудалд үргэлжилж байна.

 

-БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, НЗДТГ, НАЖГ хамтран Сүхбаатарын талбайд “Солонгосын соёлын өдрүүд-2023” үйл ажиллагааг зохион байгуулна.



Холбоотой мэдээ