ХОВД: Зэрэг суманд шүдний кабинет байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-08-25 12:51:49

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн зарим суманд шүдний өвчлөл нэмэгдэж байгаа ба энэ чиглэлд мэргэжлийн эмч, зориулалтын өрөө, тоног төхөөрөмж дутагдалтай байгаа.


Онцлоход, Зэрэг сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон 0-17 насны 976 хүүхдэд амны хөндийн үзлэг хийхэд 58 хувь нь өвчлөлтэй, шүдний цооролтой гэж оношлогдсон.  


Тэгвэл энэ онд Зэрэг сумын Эрүүл мэндийн төв нь “ЭМЖЖ” эмнэлгийн дэмжлэгтэйгээр Эрүү нүүр, шүдний орчин үеийн тоног төхөөрөмж бүхий кабинет (өрөө) тохижуулжээ.
  

Уг  кабинет ашиглалтад орсноор эмч, сувилагч гэсэн хоёр ажлын орон тоо нэмэгдэж байна. Мөн хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх, хөдөөгийн иргэд, хүүхэд багачуудын амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах, үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх боломж өргөжиж байна.  

Холбоотой мэдээ