СЭЛЭНГЭ: Ойжуулалтад дэвшилтэт технологи ашиглана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-08-28 07:23:16

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг цөлжилтөд өртсөн 154 мянган га газраа дэвшилтэт технологи ашиглан ойжуулна.


Сэлэнгэ аймгийг хөгжүүлэх үндсэн чиглэл болоод “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж "Номгон Форести" ХХК-тай хамтран ажиллах тогтвортой байдлын гэрээнд гарын үсэг зурлаа.

 

Хамтын ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймгийн хэмжээнд цөлжилтөд өртсөн 154680 га газарт дэвшилтэт технологи ашиглан ойжуулалт хийхээр болжээ.  

 

Мөн аймгийн Засаг даргын зүгээс дээрх талбайд ойжуулалт хийхдээ тус аймгийн мод үржүүлгийн газруудаас чанартай үр үрсэлгээ худалдан авах.

 

Цаашлаад 1000 га талбайд дан жимсний мод тарих, жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн палантаци байгуулах зэрэг саналуудыг тавьж гэрээнд амжилттай тусгуулж чадсан байна.

Холбоотой мэдээ