ӨНӨӨДӨР: Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Монгол Улсад хүрэлцэн ирнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм.
-Орон даяар 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлт болно. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХААИС, УИХ-ын дарга Г.Занданшатар МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохоор төлөвлөж байна.
-Хичээлийн шинэ жилийн ерөнхий боловсролын сургуулийн эхний
цагийн хичээл Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Дэлхийн нийслэл Хархорум” сэдэвт
видео хичээлээр эхэлнэ.
10.00 цагт: Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн
Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад Төрийн
айлчлал хийхээр хүрэлцэн ирнэ.
11.00 цагт: НҮБ, Тоёото компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран ХУД-ийн Яармаг дахь 63 дугаар сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цахилгаан шат суурилуулснаа хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.
16.30 цагт: БНХАУ-ын Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн дарга Луо Жаохуй болон БНХАУ-ын Ойн аж ахуй, бэлчээрийн газрын дэд дарга Тань Гуанмин тэргүүтэй төлөөлөгчид 9 дүгээр сарын 1-3-нд манай улсад айлчилж байна. Өнөөдөр Төрийн ордонд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийн талаарх хамтарсан хуралдааныг зохион байгуулан, баримт бичгүүдэд гарын үсэг зурж, “Цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв”-ийн нээлт болон 2 талын хамтарсан хэвлэлийн бага хурал хийх юм.
-Үндэсний статистикийн хорооноос “Амьдрах орчны аюулгүй
байдлын судалгаа”-г Монгол Улс анх удаа зохион байгуулах ажлыг эхлүүлнэ.
-“Хийморь”
Морьт харвааны олон улсын наадам, Олон
улсын Морьт харвааны холбооны /IHAA/ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ.
-МҮЭСТО-ы тайзнаа “Бүгд чамд хайртай” жүжгийн нээлт болно.
-"Хятадын кино өдрүүд" Тэнгис кино театрт үргэлжилнэ.
-“Blue Sky Messengers” төслийн хүрээнд Европ-Монголын залуу
хөгжимчдийн жазз оркестр Улаанбаатар, Дархан хотод өнөөдөр тоглолтоо
эхлүүлж, 9 дүгээр сарын 2 хүртэл үргэлжилнэ.
-"FOTCIENCIA" буюу шинжлэх ухааны сэдэвт гэрэл
зургийн үзэсгэлэн 9 дүгээр сарын 15 хүртэл Норфэй арт галерейд үргэлжилнэ.
-Томоохон зах, худалдааны төвүүд амарна.