ХОВД: Ховд их сургуульд 1500 орчим оюутан суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-01 11:17:34

Жаргалант /МОНЦАМЭ/.  Монгол Улсын их сургуулийн баруун бүсийн салбар сургууль буюу Ховд их сургууль өнөөдөр 45 дахь хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.

Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймгийн Засаг дарга болон  сургуулийн удирдлагууд, эрдэмтэн багш нар,  оюутнуудын төлөөлөл оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн хамт олон өнгөрсөн хугацаанд 13 мянга гаруй дээд боловсролтой боловсон хүчинг тасралтгүй бэлтгэсэн бол  энэ жилийн жилд тус сургуульд бакалаврын 40, магистер, докторын 20 орчим мэргэжлээр 1500 орчим оюутан суралцахаар байна.  

Багш мэргэжилтнүүдээс гадна инженер, санхүү, эрх зүй, програм хангамжийн чиглэлээр сургалтын үйл ажиллагааг чанартай хүртээмжтэй явуулахын зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бакалавр, магистр, докторын бүх шатанд жигд хөгжүүлэх, гадаад дотоодын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа талаар сургуулийн төлөөллүүд онцоллоо.   


МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургууль нь Япон, Солонгос, Тайван, БНХАУ, ОХУ, Казахстан улстай 10 гаруй мэргэжлээр 2
+2 ос дипломтой хамтарсан хөтөлбөр, оюутан солилцоо, цалинтай дадлагажигч оюутан хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ жилийн тухайд Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэгүүдээс гадна Монгол Улсын их сургууль, Эрдмийн зөвлөл, гадаад дотоодын байгууллага, сан, төгсөгч, хувь хүний нэрэмжит тэтгэлэг гэх мэт олон төрлийн тэтгэлэг, хөнгөлөлтөд хамрагдах өргөн боломж оюутнуудыг хүлээж байна.  Үүнээс онцлон дурдахад, нэг хичээлийн жилд 80 оюутанг хамруулах Ховд аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг шинээр хэрэгжих юм. 

Холбоотой мэдээ