ДУНДГОВЬ: Энэ жил 225 хүүхэд сургуулийн сурагч боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-09-01 16:41:06
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 15 сумын 19 сургууль, 22 цэцэрлэг, Политехник коллежийн багш, сурагчид өнөөдөр Эрдмийн баяраа хийж, 2023-2024 оны хичээлийн жилийн сургалт, хүмүүжлийн ажлаа ийнхүү эхэлж байна.

   

Энэхүү баяртай давхцан тус аймгийн бага ангийн бүх сурагчдад долоо хоногт 3 удаа сүү уулгах “Сүү” хөтөлбөрийн нээлтийг зохион байгуулсан нь онцлог боллоо. Энэ хичээлийн жилд тус аймгийн Политехник коллежид 542, 19 сургуульд 8700 гаруй сурагч, 22 цэцэрлэгт 3140 хүүхэд суралцана.


Харин 1 дүгээр ангид 225 сурагч элсэн суралцах бол ирэх жил сургуулийн босго алхах 5 настай 940 хүүхэд байна.

ЕБС-д 540 багш, Политехник коллежид 38 багш, цэцэрлэгүүдэд үндсэн 110,  туслах 33 багш ажиллана гэж аймгийн БШУГ-аас мэдээллээ. 




















Холбоотой мэдээ