Дэлхийн 23 орны сэтгүүлчдэд зориулсан бэсрэг наадам боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-09-01 19:29:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис  төрийн айлчлал хийхээр өнөөдөр манай улсад хүрэлцэн ирcэн билээ.


Пап Францисыг дагалдаж 23 орны 53 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 150 орчим ажилтан ирээд байна. Тэдгээр сэтгүүлч сурвалжлагч нарт зориулсан бэсрэг наадам Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт боллоо. Тус арга хэмжээг нээж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлэхдээ, монгол наадам нь ЮНЕСКО-гийн биет бус өвд бүртгэлтэй болохыг онцлоод, Монгол Улсад хүрэлцэн ирсэн явдалд туйлын баяртай байгаагаа илэрхийлэв.


Энэ үеэр монгол үндэсний дуу хөгжим, бүжгийн тоглолтыг сонирхуулсны зэрэгцээ эрийн гурван наадмаа үзүүлж сурталчиллаа.








                                                                                                                                                                Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ