Цагдааг авлигаас сэргийлэх сургалтад анхаарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-16 12:20:58

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Нийслэлийн Хан-Уул дүүргийн Хөдөлгөөний аюулгүй байдлын хангах тасгийн алба хаагчид болон төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн мөрдөн байцаагчдад сургалт явуулав.

Авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах, хууль тогтоомжийг сурталчлах, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад сургалт хийх ажлын хүрээнд хийсэн  “Авлигаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвтэй тус  сургалтаар тухайн байгууллагад хийсэн авилгын судалгаа дээрээ үндэслэн цаашид яавал авлигаас бүрэн ангижрах вэ, албан хаагчдад юуг нь илүү онцолбол үр дүнтэй сургалт болох гэдгийг сайтар дүгнэж, тухайн байгууллагын онцлогт нь тааруулж хийснээрээ онцог гэж АТГ-аас мэдээллээ.

Авлигатай тэмцэх газраас хийсэн цагдаагийн байгууллагын авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй ажлын байр, албан тушаал, удирдах алба хаагчдын авлигын хандлагыг тодорхойлох судалгааны дүнд тулгуурлан сургалт-мэдээллийн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж байна.  Цаашид цагдаагийн алба хаагчдыг үргэлжлүүлэн хамруулах юм. “Цагдаагийн байгууллагын авлига, хүнд суртал болон ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй ажлын байр, албан тушаал, удирдах алба хаагчдын авлигын хандлагыг тодорхойлох судалгаа”-г хийхээр Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллаж эхэлжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ