Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-09-04 07:15:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2023 оны есдүгээр сарын 4-10-нд болох үйл явдлын тойм


Есдүгээр сарын 4-7-нд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын болон Гадаад харилцааны сайдын урилгаар Саудын Арабын Ханхүү, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Турки бин Мухаммад бин Фахд бин Абдулазиз Аль-Сауд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.


Есдүгээр сарын 3-5-нд: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай, Ховд, Увс аймагт ажиллаж байна.


Есдүгээр сарын 4-нд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын манай улсад хийж буй Төрийн айлчлал үргэлжилнэ. Айлчлалын хүрээнд энэ өдөр:

  • Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис сайн үйлстнүүдтэй уулзалт хийж, “Нигүүлслийн өргөө”-ний нээлтэд оролцоно. 
  • Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисыг үдэх ёслол болно.


Есдүгээр сарын 5-нд: 16:00 цагт  Ардын зураач, Төрийн шагналт, профессор Д.Амгалангийн мэндэлсний 90 насны ойд зориулсан “БИДНИЙ МӨРӨӨДӨЛ” үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийнэ.


Есдүгээр сарын 5-6-нд: Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас Японы буцалтгүй тусламжийн төслүүдийг олон нийтэд таниулах зорилгоор Өвөрхангай аймаг дахь “Хархорум музей”, “Мэргэд” лаборатори сургуультай танилцах хэвлэл мэдээллийн аяныг зохион байгуулна.


Есдүгээр сарын 6-нд: БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотноо “Монгол-Хятадын Экспо” нээгдэнэ.  Энэхүү экспо есдүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.


Есдүгээр сарын 6-8-нд: “Хийморь” морьт харвааны ДАШТ “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно.


Есдүгээр сарын 7-10-нд: Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.


Есдүгээр сарын 7-нд: НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Эдийн засаг, хөгжлийн яам хамтран “Тогтвортой хөгжилд зориулсан үндэсний чуулган”-ыг Шангри-Ла зочид буудалд зохион байгуулна.


Есдүгээр сарын 8-нд: Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил болох “Инээмтгий хүн” романыг тайзны бүтээл болгосон визуал драмыг Pro театрын уран бүтээлчид РЦНК-ийн тайзнаа тоглоно. 


Есдүгээр сарын 8-нд: 15:00 цагаас НҮБ-ын Нийгэм, эдийн засгийн бодлогын зөвлөх, Колумбын Их сургуулийн зочин профессор, доктор Есуна Дугарова ЮНЕСКО-гийн дэргэдэх Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнд "Буриад-Монгол угсаатны ухамсарыг авч үлдэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, үүрэг" сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.


Есдүгээр сарын 9-нд: Дундговь аймгийн Сүм хөх бүрд байгалийн дурсгалд газар "Адуучны өв соёл" аялал жуулчлалын арга хэмжээ болно.


Есдүгээр сарын 9-нд: Дуучин Б.Баярцэцэгийн Visual Live Concert “Шангри-Ла” зочид буудлын Ballroom-д болно. Тоглолтод дуучин Наагий, Тэмүүлэн болон “Мотив” хамтлаг оролцох бөгөөд ирсэн бүх үзэгчдэд "Тань руу нүүж явна" пянзыг 50 хувийн хөнгөлөлттэйгээр авах урьдчилсан эрхийг бэлэглэх ажээ. 


Есдүгээр сарын 9-нд: Морьт харвааны үзүүлэх тоглолт Сүхбаатарын талбайд олон нийтэд сонирхуулна.


Есдүгээр сарын 10-нд: “Хийморь” морьт харвааны ДАШТ-ээс шалгарсан тамирчид Монголын үндэсний уламжлалт харваа болох “Бөмбөг намнаа” төрөлд өрсөлдөж, шилдгээ шалгаруулна.


Есдүгээр сарын 9-10-нд: Дундговь аймгийн Говь-Угтаал суманд "Боржигон найр" өв соёл, ёс заншлыг сурталчлах соёлын хөтөлбөрийг зохион байгуулна.


Есдүгээр сарын 10-нд: Дорноговь аймгийн Өвөрбаясгалант Хамарын хийдээс 170 дахь жилдээ зохион байгуулах “Шамбалын орноо мөр гаргах ёслол” болно. 


Есдүгээр сарын 10-нд: 12:00 цагт Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехтийн алдарт зохиолуудын нэг "Сычуаны сайн хүн" жүжгийг Монголын хүүхдийн ордны тайзнаа тоглоно.


Холбоотой мэдээ