ДОРНОД: Маршалын дээлийг музейд бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-09-05 09:36:42

Чойбалсан /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр маршал Х.Чойбалсангийн хүрэн торгон дээлийг Дорнод аймгийн музейд бэлэглэв.


Дорнод аймгийн Музейд Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин Хорлоогийн Чойбалсангийн чандар хадгалаатай бий. Түүнчлэн эдэлж хэрэглэж байсан бичгийн машин, шатар, хоёр нүдний дуран, ширээ сандал, шкаф, 18 настайдаа цэргийн сургуульд явахдаа өмсөж байсан хромон гутал, үйл явдлын түүхийг өгүүлсэн гэрэл зургууд байдаг.   

Холбоотой мэдээ