ОРХОН: Эрт илрүүлгийн явцад хорт хавдрын 31 тохиолдлыг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-09-05 10:26:45
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймаг эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамрагдалтаараа улсын хэмжээнд эхний хоёрт бичигдэж байна.


Өнөөдрийн байдлаар 38,675 иргэн буюу 18 хүртэлх насны иргэдийн 68 хувь, насанд хүрэгчдийн 18,7 хувь нь эрт илрүүлгийн үзлэг, оношилгоондоо хамрагджээ.


Эрт илрүүлгийн явцад хорт хавдрын 31 тохиолдлыг илрүүлснээс ихэнх нь улаан хоолой, ходоодны хорт хавдар эзэлж байна. Мөн 18 хүртэлх насны иргэдийн 95 хувь нь амны хөндийн өвчлөлтэй байна. Түүнчлэн чих, хамар, хоолой, хараа, яс булчингийн тогтолцооны өвчтэй хүүхдүүд олон байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Харин насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах эрхтэн систем болон зүрх судас, дотоод шүүрлийн өвчлөл давамгайлж байна.

 

Холбоотой мэдээ