ТӨВ: Төрийн цахим үйлчилгээгээр өнгөрсөн долоо хоногт 452 иргэн үйлчлүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 1-ний өдөр
хүртэл төрийн цахим үйлчилгээгээр 452 иргэн үйлчлүүлжээ.
Энэ талаар Төв аймаг дахь төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Ууганбаатараас тодруулахад, “Иргэдийн хамгийн их авдаг үйлчилгээ бол иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа байдаг. Дөрөв хоногийн дотор л гэхэд нийт 127 энэ төрлийн лавлагаа авсан байна.
Мөн тус хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт 97, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа 74, төрсний бүртгэлийн лавлагаа 63, 28 үйлчлүүлэгч иргэний үнэмлэхний лавлагаа авчээ..
Хурдан
үйлчилгээгээр өнөөдрийн байдлаар 39 байгууллагын 440 үйлчилгээг авдаг бол энэ
ондоо багтаагаад нийт төрийн 55 байгууллагын 790 үйлчилгээг нэвтрүүлэх зорилтыг
дэвшүүлэн ажиллаж байна” гэв.