ГОВЬ-АЛТАЙ: Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарт зөөврийн компьютер олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-09-08 16:50:19

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар аймгийн төв Есөнбулаг сумын Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 87 багшид зөөврийн компьютер олголоо.


Говь-Алтай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх дөрвөн чиглэлийн нэг болох "Боловсролын чанарыг сайжруулах" хөтөлбөр билээ.


Уг хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар есдүгээр сарын 8-нд  аймгийн төвийн 12 цэцэрлэгийн 87 багшид  зөөврийн компьютер гардуулан өглөө.

Холбоотой мэдээ