БАЯН-ӨЛГИЙ: БНХАУ-ын Алтай аймгийн цаг уурчидтай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-09-07 15:45:01

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий, Ховд аймгийн эмэгтэйчүүдийн төлөөлөл саяхан БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймагт ажилласан.


Энэ үеэр Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга П.Жанаргүл, Алтай аймгийн Цаг уурын газрын дарга Ля Шинь нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.


Тус санамж бичигт хөрш зэргэлдээ хоёр аймгийн цаг уурын байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох, харилцан туршлага судлах, инженер техникийн ажилтнуудынхаа мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ.


Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга П.Жанаргүл үүлэнд зориудаар нөлөөлөх пуужин, тоног төхөөрөмж нийлүүлэх саналыг Алтай аймгийн талд тавьсан байна. Тухайн төрлийн пуужин нь галт зэвсгийн ангилалд багтах тул холбогдох дээд байгууллагуудад уламжлахаа Алтай аймгийн Цаг уурын газрын удирдлагууд илэрхийлсэн ажээ. 

Холбоотой мэдээ