Эстони Улсын сайн туршлага “Цахим оршин суугч” платформыг нэвтрүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс НҮБ-ын цахим хөгжлийн индексээр 18 байр урагшилжээ. Эстоний нийслэл Талин хотод зохион байгуулсан “Нээлттэй засгийн түншлэл” дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрыг “Нээлттэй засгийн хүндэт өргөмжлөл”-өөр шагнаж, цахимжилтийн үр дүнг өндрөөр үнэлсэн байна.
ЦХХХ-ы сайд Н.Учралын Эстони Улсад хийж буй ажлын айлчлалын
үеэр И-Засаглалын академитай цахимжилтийн 2 дахь түвшний хамтын ажиллагааг
эхлүүлж, ЦХХХЯ-ны Төрийн
нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, И-Засаглалын академийн захирал Ханнес Асток
нар гэрээнд гарын үсэг зурлаа. Зөвлөх
үйлчилгээний хамтын ажиллагааны хүрээнд иргэн бүрд тоон гарын үсгийг түгээх, бизнесийн
зөвшөөрлийг цахимжуулж,
И-Бизнес шийдлийг боловсруулан,
Эстони Улсын сайн туршлага
“Цахим оршин суугч” платформыг нэвтрүүлэхээр харилцан тохирчээ.
Монгол Улсын Засгийн
газар, Эстоний И-Засаглалын академи 2019 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, цахим хөгжлийг дэмжих
эрх зүйн орчин бүрдүүлэх, И-Монгол платформыг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр
зөвлөх үйлчилгээ авснаар 1000
гаруй төрийн үйлчилгээ нэвтрүүлж, И-Монгол
3.0 хувилбарыг энэ онд олон
нийтэд танилцуулсан юм. Мөн УИХ-аас цахим хөгжлийг дэмжих 4 багц хуулийг батлаж 60 гаруй журмыг
боловсруулан батлуулсныг ЦХХХЯ
мэдээлэв.