НАТО хүйтэн дайнаас хойших хамгийн том цэргийн сургууль хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-09-11 16:53:07

ЛОНДОН. /FT/. Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО хүйтэн дайнаас хойших хамгийн том хэмжээний цэргийн сургуулилалтыг ирэх онд хийхээр төлөвлөж байгаа тухай “Financial Times” сонин мэдээлжээ.


Тус хэвлэлд мэдээлж байгаагаар, уг сургуулилалт нь "эвслийн гишүүн орнуудын аль нэг рүү чиглэсэн Оросын түрэмгийллийг няцаах тактик боловсруулах зорилготой" байна. НАТО энэ сургуулилалтыг “эвсэл дайнд бэлэн байгааг Москвад харуулна гэж үзэж байгаа аж".


“Steadfast Defender” гэдэг нэртэй уг сургуулилалтад доод тал нь 41 мянган цэрэг, 50 гаруй хөлөг онгоц оролцож, сургуулилалтын үеэр 500-700 удаа байлдааны нислэг үйлдэх төлөвтэй байна. 


“Financial Times” сонинд мэдээлснээр, сургуулилалтууд Герман, Польш болон Балтийн тэнгисйн орнуудад 2024 оны хоёр, гуравдугаар сард болно. Уг сургуулилтад НАТО-гийн гишүүн 31 орноос гадна Швед улс оролцох бөгөөд тус улс Турк, Унгар улсуудаас эвсэлд элсэх зөвшөөрлийг хүлээсээр байгаа юм.


Холбоотой мэдээ