Тээврийн ухаалаг технологийг хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-14 14:43:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ, НҮБ-ын Ази, номхон далайн нийгэм, эдийн засгийн комисс хамтран “Тээврийн бодлого, стратегид ухаалаг тээврийн технологи, Их өгөгдлийг ашиглах чадавхыг бэхжүүлэх” олон улсын семинарыг энэ сарын 14-15-нд зохион байгуулж байна.


Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, “ЗТХЯ-наас 2023 оныг Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмж, хариуцлага, үр дүн тооцох жил” болгон зарлаж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна. Орчин цагт төрийн байгууллагууд, тээврийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэн эдийн засгийн өсөлтийг хангах зайлшгүй шаардлагатай байгаа. Ази Номхон далайн бүс нутагт замын хөдөлгөөний удирдлага, нийтийн тээвэр, зогсоол, төлбөр авах систем, хөдөлгөөний аюлгүй байдал, хэрэгжилтийг хянах зэрэгт тээврийн ухаалаг систем нэвтрүүлж, тээврийн стратеги, бодлого, төлөвлөлтөд ашиглан, цахимжуулах төслийн үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлнэ” гэдгийг тодотголоо.



Тус үйл ажиллагаанд Ази, номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын 10 гаруй гишүүн улс орны 20, манай улсын 30 гаруй бодлого боловсруулагч, мэргэжилтэн, судлаачид оролцсоныг ЗТХЯ мэдээлэв. 

Холбоотой мэдээ