ӨНӨӨДӨР: “Номын баяр-2023”-ын онцлог, зохион байгуулалтын талаар мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-15 07:22:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм.


9.00 цагт: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс зохион байгуулж буй "Монгол хэлний нутгийн аялгууны судалгаа" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.


09.00-17.00 цагт: "Хавдар судлалын салбарын тулгамдсан асуудал" 17 дахь удаагийн нэгдсэн чуулга уулзалт Новотел зочид буудлын хурлын танхимд болно. Утас: 99063902


10.00-16.00 цагт: “ABC World”-оос “Educated Mongolians-2023” олон улсын боловсролын өдөрлөгийг Тусгаар Тогтнолын ордны нэг давхарт зохион байгуулна. Утас:80834090, 80984090.


11.00 цагт: МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд “Номын соёлт ертөнц” ТББ-аас “Илүү их уншья” уриатай “Номын баяр-2023” намрын үйл ажиллагааны онцлог, зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.


11.00 цагт: Монголын хүүхдийн спортын 7-р их наадмын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн спортын олон төрөлт тэмцээний нээлт Спортын төв ордны А зааланд болно. Утас: 99231058


11.00 цагт: “Аюуд ХХК”, “Хуашин констракшн Монгол ХХК”-ын хооронд үүссэн маргааны талаар Аюуд” компаниас Монгол ньюс” мэдээллийн төвд тайлбар хийнэ.


11.00 цагт: Дэлхийн Озоны давхаргыг хамгаалах өдрийг тохиолдуулан “Монреалийн Протокол нь Озоны давхаргыг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж байна” сэдвээр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.


11.00 цагт: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооноос зарласан ажил хаялтын талаар МҮЭХ-ны удирдлагууд МҮЭХ-ны байранд хэвлэлийн хурал хийнэ. Утас: 95115380


12.00 цагт: “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа "Монголросцветмет" ТӨҮГ, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" зэрэг ХХК-ийн төмрийн хүдэр, баяжмалыг өнөөдөр 12.00, 14.00, 16.00 цагт арилжаалж эхлэх тул Хөрөнгийн биржид 12.00 цагт цан цохино.

  

Холбоотой мэдээ