СЭЛЭНГЭ: Бүтээн байгуулалтын хэд хэдэн ажлыг шийдвэрлэхээр болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Сэлэнгэ аймгийн иргэдтэй 6
цаг үргэлжилсэн уулзалтынхаа хүрээнд тодорхой, далайцтай хэд хэдэн ажлыг
шийдвэрлэж өгөхөө амаллаа. Тодруулбал:
-Сүхбаатар
сумын шинэ суурьшлын бүсийн цахилгаан эрчим хүчний хангамжийн асуудал,
-Ерөө
сумын төвөөс Бугант чиглэлийн авто замын асуудал,
-Сүхбаатар,
Мандал, Баянгол, Шаамар суманд хүнсний ногооны зоорь барих,
-Сүхбаатар
сумын төв доторх авто болон дугуйн зам, явган хүний замын хөрөнгө оруулалт,
-Аймгийн
төвийн инженерийн шугам сүлжээний шинэчлэл,
-Мандал
сумын төв доторх хатуу хучилттай авто замын хөрөнгө оруулалтыг тус тус 2024 оны
төсөвт суулган шийдвэрлэхээр боллоо.