Төрийн албаны ерөнхий шалгалт маргааш эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 20-22-ны хооронд зохион байгуулна.
Энэ удаагийн шалгалтын бүртгэл наймдугаар сарын 16-наас
эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотод шалгалт өгөхөөр 1604 иргэн бүртгүүлсэн байна. Төрийн албаны тухай
хуульд зааснаар уг шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар
зохицуулжээ. Төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу энэ онд 4 удаа хугацааг товлон зохион байгуулж байна.
Гуравдугаар улирлын
ерөнхий шалгалтыг нийслэлийн нутгийн захиргааны Яармаг дахь цогцолборт зохион
байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөлөөс бэлтгэл ажлыг
эхлүүлээд байгаа юм.